Хотын дарга түгжрэл бууруулах есөн бүлэг ажлаа Засгийн газарт танилцууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр түгжрэлийг бууруулах есөн бүлэг ажлаа Засгийн газарт танилцуулж,  энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ: -Монгол Улсын Засгийн газар нийслэл Улаанбаатар хотын түгжрэлд зарцуулах 420 тэрбум төгрөгийн задаргааг хэлэлцлээ. Төслүүдийн талаар, тэдний хэрэгжих хугацаа, ямар төслүүдээр эхлүүлэх зэргийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Өнгөрсөн хугацаанд нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн гол тушаа болж байсан зүйл бол эрх зүйн түгжигдмэл байдал. Үүнээс болж Улаанбаатар хотын эдийн засгийн тэлэлт, авах арга хэмжээнүүд төдийлөн оновчтой байгаагүй. Сүүлийн 30 жилийн хугацаанд хуримтлагдсан асуудлыг сууриар нь залруулах бодлогыг өнгөрсөн нэг жилийн хугацаанд эхлүүлсэн. 2020 оны арванхоёрдугаар сарын сүүлд … Continue reading Хотын дарга түгжрэл бууруулах есөн бүлэг ажлаа Засгийн газарт танилцууллаа